ЗАГАСЧЛАЛ, АЯЛАЛ АМРАЛТЫН ХЭРЭГСЭЛИЙН ХУДАЛДАА
ТА БҮХЭН 50% ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДААГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Загасны уурга сонгоход юу анхаарах вэ?
2018-06-12, 2:39 PM

Fly rod буюу уурга:

Fly уурга нь орчин үед хулс/bamboo/ болон бал чулуун /graphite/ ялтасаар хийгдэж байна. Энгийн загасчлалын уурга шиг даац, урт болон загасчлах нөхцлөөрөө ялгагддаг ба үнэ нь дээрх үзүүүлэлтүүдээс хамаарч янз бүр.

Fly rod-ний хамгийн чухал үзүүлэлт бол уурганы уян хатан байдал, энэ нь загасчлах нөхцлөөс хамаардаг жишээ нь голын хэмжээ(өргөн нарийн гэх мэт), барих гэж буй загасны хэмжээ, шидэлтийн хурд  зэрэг орно. Уян хатнаас нь хамаарч 3 янзын уурга байдаг, үүнд: fast action (уурганы 30% нь нугардаг), medium action (60% нь нугарна), slow action (90% нь нугарна).

Уурганы даац (rod weight) нь утасны даацтайгаа холбоотой зүйл ба утасны даацын талаарх өгүүлэлд нарийн бичигдэх болно. Товчхондоо бол уурганы даацийг (миний ажигласнаар) 1-14 weight гэж хэмждэг, 1-3 weight уургууд ихэвчлэх жижиг гол, горхинд; 4-7W нь дунд зэргийг (Хэрлэн, Ононд 5W-ийг хэрэглэсэн дажгуй л байна лээ); 8-14W-ийг нилээн томоохон хэмжээний голд хэрэглэвэл зүгээр. 10-14W хэмжээний уургыг бас өөрөөр spey rod гэж нэрлэдэг, иймэрхүү уургууд нь 2 гараар барьхад зориулагдсан, шидэлт нь бас өөр маягаар шиддэг (spey casting).
Нэг үгээр хэлэхэд хамгийн тохиромжтой уурга бол /тэр тусмаа эхлэн сурж байгаа хүмүүст/ 5 weight уурга юм.

Уурганы урт (rod length) нь мөн загасчлах гэж байгаа голийн чинь хэмжээнээс хамаардаг. Их нарийн голд (горхи ч  юмуу) 7′ (7 фут) буюу түүнээс богино уурга нь тохиромжтой. Дунд зэргийн голд 8-9′ ; бүр том голд (далайд) 9 дээш урттай уургууд (spey) ашигладаг. Хамгийн optimal уртыг 9′ гэж үздэг.

Доорх зурганд уурганы ишэнд бичигдсэн байдаг үзүүлэлтийг тайлбарлалаа.

rod_description1

Уурга сонгоход бас нэг нөлөөлөх нэг зүил бол хэрэглэх гэж байгаа ялааны жин, жишээ нь хэт хүнд ялааг /хулгана ч юмуу/ 3W уурганд хэрэглэх боломжгүй.

tonkin_bamboo_fly_rod
Хулсан уурга

Scierra Matuka 4pcs
Графитан уурга

Fly reel буюу дамар:

Дамарны үндсэн зориулалт бол мэдээж хэрэг утсаа ороох. Fly fishing-ийн дамар нь энгийн загасчлалын /spinning/ дамрыг бодвол маш энгийн бүтэцтэй. Утас ороох голоосоо хамаараад дамар нь том (large arbor) болон жижиг голтой ( энгийн) дамар гэж ангилагддаг. Мэдээж хэрэглэх нөхцөл байдлаасаа хамаараад аль аль нь давуу болон сул талуудтай. Жишээ нь том голтой дамар нь жижиг голтойгоо бодвол утсаа бага хугацаанд буцааж орооно, дэгээнд орсон том хэмжээтэй загасыг контролдоход илүү сайн г.м.
Бас нэг анхаарах зүйл бол дамарны багтаамж. Энэ мэдээж fly line буюу утаснаас шууд хамаарна, хэр их арын өргөтгөл (backing) ашиглах, мөн олон нарийсалттай утас  (double tapered) хэрэглэх эсэх гээд олон хүчин зүйлээс хамаарч байж сонгоно. Одоохондоо ингээд дамарны талаар зогссон нь дээр байх, дараа дараачийн нийтлэлд дамарны сонголт, багтаамж зэргийг нарийвчлан тусад нь бичсэн нь дээр байх гэж бодлоо.

Зарим нэг fly reel-ний зургийг доор оруулав.

reel1reel2reel3

Category: ТАНИЛЦУУЛГА | Added by: isorast
Views: 20 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 1
1  
үнэ тавих уу

Name *:
Email *:
Code *: