ЗАГАСЧЛАЛ, АЯЛАЛ АМРАЛТЫН ХЭРЭГСЭЛИЙН ХУДАЛДАА
ТА БҮХЭН 50% ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДААГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Майхан сонгоход анхаарах зүйлс
2013-06-02, 1:11 PM

Сонирхуулахад

Дэлхий дээрх бүх нүүдэлчид майхантай байжээ. Бидний өргөн хэрэглээ майхан нүүдэлчдийн урцаас эхлэлтэй ажээ. Америкийн уугуул иргэд, Монгол, Төвдийн нүүдэлчид майхнаа эсгийгээр хийдэг болж түүнийгээ боловсруулсаар нүүдэлчдийн уламжлалт сууц өнөөгийн эсгий гэр болгон одоо ч амьдарч байна.

Мөн майхныг хамгийн өргөн хэрэглэдэг хүмүүс бол Цэрэг армийн байгууллагууд юм байна. Тэд энэ сууцыг ажлын байр бас амьдрах сууц болгон олон жилийн турш хэрэглэж байна. Майхан сууцыг хэдэн зууны турш гээлгүй хэрэглэсээр ирсэн нь босгоход хялбар, газарзүйн онцлогоос үл хамааран хаана ч суурилуулаад хичнээн ч хугацаар түүндээ амьдарч болдог учраас тэр юм. Дэлхийн хамгийн олон майхан хэрэглэдэг Арми бол Америкийн зэвсэгт хүчин юм.

Өнөөдөр бид аяны майхныг өргөн хэрэглэж байна. Майхан үйлдвэрлэгчид янз бүрийн материалаар төрөл бүрийн хэлбэр маягаар майханг үйлдвэрлэж байна. Аялалын үед буудаллахад авсаархан, хөнгөн, босгоход төвөггүй, байгальд сөрөг нөлөөгүй байна гэдэг аялалын амрах сууц майханы гол давуу талууд юм.

Та майхан сонгохдоо дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй. Хэт тод өнгийн материал нарны гэрлийг улам хурц нэвтрүүлдэг. Синтетик материал хэт ягаан туяаг болон борооны усыг амархан нэврүүлдэг учир хур тунадастай үед тохиромжгүй. Таны аялах газар бороо их ордог эсвэл нар хүчтэй төөнөдөг бол давхар бүрээстэй майхан зүгээр. Ийм майханы бүрээсийг борооны дараа аваад хатааж болдог мөн шөнөдөө дулаан байдаг.

 

Арчилгаа

Майханыг жирийн савангаар угаадаг. Ихэнхи майхныг хирээ амархан өгдөг, хурдан хатдаг материалаар хийсэн байдаг. Ариутгагч бодисоор цэвэрлэж болдоггүй мөн угаалгын машинаар угаадаггүй. Учир нь угаалгын машин майхны оёдолыг гэмтээдэг. Угааж цэвэрлэсний дараа бага зэрэг чийгтэй болохоор нь угсарч тавих хэрэгтэй. Та майханаа бүрэн хатсан эсэхийг нь сайн шалгаад хуурай, сэрүүн газар хадгалаарай. Цүнхэнд нь хийгээд гар хүрэхгүй газар тавибал зүгээр. Байнга онгойлгодог хувцасны шүүгээ мэтийн газар тавибал юмаа авч хийх болгондоо багана тулгууруудад нь хүрээд нугалж, хугалж болзошгүй. Хэрвээ 30% -иас дээш нилеонтой материалиар хийсэн майхан бол агаар орж болохуйц газар тавих хэрэгтэй.

 

Мэдэхэд илүүдэхгүй

Майхан сонгохдоо доороо дэвсгэр маягийн шалтайг сонгож болно.

Шөнөдөө доороосоо дулаан, чулуу нухахгүй зөөлөн байдаг.

Майханаа барихдаа борооны ус урсаад орчихгүй тэгш газар сонгож босгоорой.

Майхандаа гуталтайгаа орж болохгүй.

Хэрвээ элстэй, чулуутай газраар аялах бол дотор нь дэвсэх жижиг хивс юмуу дэвсгэр авч яваад тавих хэрэгтэй.

Майханыхаа шалыг өдөр бүр цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн майхан дотор хүнсний зүйл хадгалаж болохгүй. Майхны материал аливаа үнэрийг хурдан шингээдэгээс гадна амьтад үнэрээр май­ханд орж болзошгүй. 

Category: ТАНИЛЦУУЛГА | Added by: isorast
Views: 540 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 5.0/1
Total comments: 1
1 like  
0
Тухайн үеийн мөнгө, сонирхолдоо нийцсэн бүтээгдэхүүнийг сонгож сурах хэрэгтэй

Name *:
Email *:
Code *: